Багшыг бид
ухааруулдаггүй
Харин та биднийг
ухааруулдаг
Хүүхэд бид таныг
уурлуулдаг ч
Хүслийг минь та л
бадраадаг
Анх би төрөхдөө
багш гэж хэлд ороогүй
Анх би сургуульд
ороод хэлж сурсан
Хэдий та миний төрүүлсэн эх биш ч
Энэхэн хорвоод та миний
хоёрдахь эх
Жаргал зовлон
ээлжилдэг хорвоод
Жаргалтай зовлонтой
ч бидний төлөө инээж явдаг нь та
Эрдэмт таныхаа ачыг
ч бас мартахгүй.
Өвдсөн ч биднийг
гэдэг
Өлссөн ч бас
биднийг гэдэг
Хэрвээ бид багшгүй
бол
Хэрхэн ухаан суух юм бэ
Хэрвээ бид багшгүй
бол
Хэрхэн эхийнхээ
ачыг хариулах юм бэ
Үймүүлээд бид
цалинг нь хасуулахад
Үр хүүхэд шигээ
харж биднийг загиндаггүй
Багш хүн байхгүй
бол сургууль гэж үгүй
Багш хэрэв
байгаагүй бол орчлон гэж үгүй