Monday, September 24, 2012

Хайрт багшдаа

Багшыг бид ухааруулдаггүй
Харин та биднийг ухааруулдаг
Хүүхэд бид таныг уурлуулдаг ч
Хүслийг минь та л бадраадаг
Анх би төрөхдөө багш гэж хэлд ороогүй
Анх би сургуульд ороод хэлж сурсан
Хэдий та миний  төрүүлсэн эх биш ч
Энэхэн хорвоод та миний хоёрдахь эх
Жаргал зовлон ээлжилдэг хорвоод
Жаргалтай зовлонтой ч бидний төлөө инээж явдаг нь  та
Эхийн ачыг мартаж  чаддаггүйтэй адил
Эрдэмт таныхаа ачыг ч бас мартахгүй.
Өвдсөн ч биднийг гэдэг
Өлссөн ч бас биднийг гэдэг
Хэрвээ бид багшгүй бол
Хэрхэн ухаан  суух юм бэ
Хэрвээ бид багшгүй бол
Хэрхэн эхийнхээ ачыг хариулах юм бэ
Үймүүлээд бид цалинг нь хасуулахад
Үр хүүхэд шигээ харж биднийг  загиндаггүй
Багш хүн байхгүй бол сургууль гэж үгүй
Багш хэрэв байгаагүй бол орчлон гэж үгүй

Эх орон

Эх орон минь Монгол
Эрэлхэг зоригт хөвгүүд нь Монгол
Хэнтий өндөр сарьдгууд нь Монгол
Хэрлэн онон туул минь ч Монгол
Эх орон минь цөлжиж байна
Эрэлхэг зоригт хөвгүүд нь архидаж байна
Хэнтий өндөр сарьдгууд нь шатаж байна
Хэрлэн онон туул минь ширгэж байна
Ингэж явбал Эх орон минь сүйрнэ
Ингэж явбал Эх дэлхий минь сүйрнэ
Харин дараа нь бид сүйрнэ